Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

2017 оны I улирлын "Монголбанкны эсээ бичлэгийн тэмцээн"-ий ялагчид тодорлоо

ikon.mn
2017 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монголбанк эдийн засгийн ерөнхий сэдвийн хүрээнд эсээ бичлэгийн уралдааныг тогтмол зохион байгуулснаар иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх хөшүүргийг бий болгох, Төв банкны тухай мэдлэгийг сайжруулахыг зорьж байна.

2017 оны I улирaлд “Монгол улсын хүрэх ёстой хөгжлийн түвшин, үүнд иргэн хүний оруулах хувь нэмэр” сэдвийн хүрээнд иргэдийн дунд эсээ бичлэгийн уралдааныг 2017.01.17-2017.02.13 хооронд зохион байгуулж, нийт 223 материал хүлээн авлаа.

Тус тэмцээнд Улаанбаатар, хөдөө орон нутаг, хилийн чанадаас ч оролцогчид оюуны бүтээлээ ирүүлснээс дараах 3 оролцогчийн бүтээл эхний 3 байрт шалгарлаа:

  • I байр: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр дунд сургуулийн сурагч Б.Ганбат (79/100 оноо);
  • II байр: Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн 4 курсын оюутан З.Баасандорж (75.8/100 оноо);
  • III байр: ХБНГУ-д суралцаж буй оюутан Б.Мөнхдалай (75/100 оноо).

Тэмцээнд ирүүлсэн материалуудыг 3 үе шаттайгаар дараах 12 үзүүлэлтийн дагуу шалгаруулж эхний 3 байрыг тодруулсан болно:

 Ерөнхий шаардлага

Оноо

Цаг бартимтлал

10

Үгийн тоо /800-1,000 үг/

5

Бичгийн стандарт /Фонт, үсгийн хэмжээ, маржин.../

5

Асуултад хариулсан байдал

 

Хөгжлийн тодорхойлолт

10

Иргэний оруулах хувь нэмэр

10

Эсээний чанар

 

Үг үсгийн алдаа

5

Найруулга зүй

5

Логик дэс дараалал

10

Судалгаа/Тоо баримт ашигласан байдал

10

Энгийн ойлгомжтой байдал

10

Уншихад сонирхолтой байдал

10

Оригиналь санаа

10

Нийт

100

Санхүү, эдийн засгийн суурь мэдлэгээ дээшлүүлэхэд иргэдийн өөрсдийн сонирхол, хичээл зүтгэл, оролцоо чухал бөгөөд эссе бичлэгийн уралдаанууд нь үүнийг биелүүлэх нэг үр дүнтэй арга болдог тул Төв банкууд, олон улсын байгууллагууд ийм төрлийн уралдаан тэмцээнийг нийтлэг зохион байгуулдаг. Цаашид "Монголбанкны эссений тэмцээн"-ийг Тѳв банкнаас олон нийтэд хандсан нэр хүндтэй үйл ажиллагаануудын нэг болгохоор зорьж байна.

Энэ удаагийн уралдаанд оюуны бүтээлээ ирүүлсэн оролцогчдод Монголбанкны зүгээс талархал илэрхийлэхийн зэрэгцээ дараа дараагийн удаад зохион байгуулагдах “Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал”, “Шилдэг эдийн засгийн нийтлэл”, “Монголбанкны эсээний тэмцээн” зэрэг уралдаан тэмцээнүүдэд идэвхтэй оролцохыг урьж байна.