Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Бизнесүүд дижиталчлагдана

ikon.mn
2017 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хорин нэгдүгээр зуун гарсаар технологийн хөгжлийн явц хурдсаж, гайхалтай технологиуд бизнесийн өдөр тутмын хэрэглээ болж эхэлж байгааг бид өдөр тутам мэдэрсээр байна. Дэлхий даяар бизнесүүд технологийн хөгжлийн улмаас бий болж буй орчны болон зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицох, бизнесийн загвар, стратегидаа засвар хийх шаардлагатай тулгарч, энэ чиглэлээр тууштай ажиллаж байна.

Компани орчны, зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицох чадваргүй бол оршин тогтнох хугацаа нь 40 орчим жил байдаг гэж менежментийн судлаач Жим Коллинз, Жерри Поррас нар “Мөнхөд оршихоор бүтээгдсэн” хэмээх номдоо бичсэн нь бий. Зах зээлийн өөрчлөлтийг мэдэрч, зохих өөрчлөлтийг хийж чадсан IBM, Кока Кола, Боинг, Женерал Электрик, Хьюлетт Паккард гэх мэт компаниуд 100 гаруй жил “наслаж”, өдгөө ч амжилттай ажиллаж байна гэж үздэг. Мөн Жим Коллинзын судалгааны багийн дүгнэснээр урт хугацаанд өндөр өсөлттэй байж, “агуу” хэмээх ангилалд багтсан компаниуд нь технологийг өсөлтөд хүрэх “хурдасгуур” болгож ашигладаг гэж үздэг.  

Тэгвэл Монгол улсад бизнесүүд энэхүү дижитал эринд хэрхэн дасан зохицох, технологийн тусламжтайгаар давуу тал бий болгох боломжийг хэлэлцэх Digital Business Conference 2017 хэмээх конференци гуравдугаар сарын 15-нд Мэдээллийн Технологийн Шинжлэх Ухааны Паркд зохион байгуулагдах гэж байна. Конференциор дараах сэдвүүдийг хэлэлцэх юм байна. Үүнд:

  • “Дижитал эринд бизнес хэрхэн хийх вэ?”, Д. Энхбат, “Business 2.0 Academy”-ийн захирал
  • “Дижитал бизнесийн хөгжлийн чиг хандлага: Дэлхий даяар технологийн инноваци бизнесийн загваруудыг хэрхэн өөрчилж байна вэ?”, Э. Базаррагчаа, “Үндэсний Стартап Сан” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • “Эд зүйлсийн интернет (Internet of Things)-ийн бизнест бий болгож буй боломжууд”, Г. Амарсанаа, МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн багш
  • “Машин сургалтыг (Machine Learning) бизнест ашиглах боломжууд”, Доктор О. Телеу, МУИС-ийн Бизнесийн сургуулийн зөвлөх дэд профессор
  • “Блокчэйн ба цахим валют (Block chain and Cryptocurrency)-ын чиг хандлага”, Б. Намнандорж, “ТэнГэр Системс” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • “Дижитал бизнест зориулсан технологийн шийдлүүд”- Б. Нямцэрэн, Ай Ти Зон ХХК-ийн Программ хангамжийн албаны дарга 
  • “Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд өгөгдөл олборлолтын аргуудыг бүтээлчээр ашиглах боломжууд”, Н. Баттүшиг, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш 
  •  “Компанид өгөгдлийн аналитикийн чадавхыг бий болгох алхмууд”, Б. Цээсүрэн, АйТи Зон ХХК-ийн дэд захирал
  • “Компанийн хүний нөөцийн төлөвлөлтийг дижитал технологид тулгуурлан боловсронгуй болгох нь”, Г. Гантөгс, ШУТИС-ийн БУХС-ийн ахлах багш
  • “Компанийн үйл ажиллагаа, процессыг дижитал технологид тулгуурлан хөгжүүлэх нь”, Ч. Чимиддорж, “Интерактив БиАй” ХХК-ийн захирал
  • “Компанийн маркетингийг дижитал чиглэлд хөгжүүлэх алхмууд”, Б. Батзориг, “BZP Digital & Inbound” маркетингийн агентлагийн захирал

Конференцийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.mlcconf.mn цахим хуудаснаас танилцана уу.