Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Украин улс “Мартын 8”-ыг тэмдэглэхээ болино

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Энэ жилийн гуравдугаар сарын 8-ны өдөр Украинчуудын хувьд сүүлчийн эмэгтэйчүүдийн баяр болох магадлалтай байна.

Учир нь улс орныхоо түүх, ой санамжаас коммунизмыг арилгах, Зөвлөлтийн үеийн өв уламжлалыг салгах ажлын хүрээнд энэ баярыг устгах төлөвлөгөө яригдах болжээ. Зөвхөн “Мартын 8” биш, жилийн бүх баяр, амралтын өдрүүдийн хуваарийг шинэчлэх тухай яригдаж байгаа юм.

Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээс эхлэн эмэгтэйчүүдийн баярыг халах тухай дээд түвшинд яригдаж эхэлжээ.

Украины Үндэсний Ой санамжийн Хүрээлэн шинэ хуулийн төсөл бэлдэж эхэлсэн байна. Мэдээж энэ уламжлалыг шууд зогсоовол Украинчуудын бухимдлыг нэмэгдүүлэх тул тэд болгоомжтой хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж байгаа гэнэ.

Тухайлбал гуравдугаар сарын 8-ныг тэмдэглэхийг хориглохгүй, харин албан бусаар тэмдэглэдэг, ажлын өдөр болгоно. Үүнээс гадна гуравдугаар сарын 9-ний өдрийг амралтын өдөр болгож, эмэгтэйчүүдийн баярын амралтыг шилжүүлнэ. Гуравдугаар сарын 9 бол Украины их зохиолч Тарас Шевченкогийн төрсөн өдөр юм.

Одооноос эхлээд Украины эрх баригчид нийгмийн сэтгэл санааг өөрчлөх суртал нэвтрүүлгийг хэвлэл мэдээллээр хийгээд эхэлсэн байна.

Тиймээс ирэх онд Украинчууд Мартын 8-ныг тэмдэглэхгүй болох нь тодорхой болжээ.

 

Эх сурвалж: Lenta.Ru