Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Исланд улс хүйсээс хамаарч ялгаатай цалин тогтоодоггүй анхны орон болно

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Байгууллагууд нь хүйс, нас, шашин шүтлэг, гарал угсаа зэргээр нь ялгаварлаж ажиллагсаддаа ялгаатай цалин олгодоггүй дэлхийн анхны улс Исланд болно.

Исландын засгийн газар Тэгш Цалин Хангамжийн Стандарт баталснаар 25-аас дээш ажилтантай байгууллагууд ижил түвшний ажлын байранд ажиллаж байгаа ажилтнууддаа ижил цалин олгох үүрэгтэй болж байгаа юм.

Ингэснээр 2022 он гэхэд хүйсээс хамаарсан цалингийн ялгааг бүр мөсөн устгах зорилт тавьжээ.

Тэгш эрх, Нийгмийн асуудлын яамны сайд Торстейн Виглундсон өчигдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн өдөр хэлэхдээ “энэ асуудлаар шийдэмгий алхам хийх тохиромжтой цаг нь өнөөдөр юм” гэжээ.

Хүйсээр ялгаварлан цалин тогтоодог явдлыг эсэргүүцэн өнгөрсөн аравдугаар сард Исландын олон мянган эмэгтэй өдрийн 14:38 цагт ажлаа хаяж байв. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч байгууллагуудын тооцоолсноор эсрэг хүйстнээсээ бага цалин авдгийн улмаас ажлын өдрийн энэ цагаас хойш эмэгтэйчүүд үнэгүй ажилладаг гэж үзсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press