Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Уолл Стритэд “Эрэлхэг охин”-ий хүрэл хөшөөг босгожээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

1989 оны арванхоёрдугаар сарын нэгэн өглөө АНУ-ын санхүүгийн төв Уолл Стритэд гэнэт “улангассан бух”-ын хөшөө боссон байсан юм.

Нью-Йорк хотын захиргаанаас зөвшөөрөл авалгүй босгосон энэ хөшөө нь 1987 оны хөрөнгийн зах зээлийн хямралын дараах Америкийн дахин сэргэлтийг билэгдсэн байв. Сүүлд хотын захиргаа хөшөөг үлдээх зөвшөөрөл нөхөж олгосон юм.

Тэгвэл Мягмар гарагийн үүрээр түүний хажууд бас нэг хөшөө нэмэгджээ. Энэ нь бухын эсрэг зоригтойгоор ташаа тулан зогсох охины хүрэл хөшөө байлаа.

 

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Кристен Висбалын урласан хөшөөг State Global Advisors үнэт цаасны компани санаачлан босгосон нь энэ ажээ. Гол санаа нь бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих гэнэ.

Охины хөшөөг долоо хоног байрлуулах эрхтэй босгосон боловч цааш хэвээр үлдээх талаар хотын захиргаатай хэлэлцэж байгаа ажээ.

Хөшөөг босгосон State Global Advisors компани “нийтдээ ойролцоогоор $2.5 их наядын хөрөнгийг удирддаг томоохон компанийн хувьд бид байгууллагуудын удирдлагад эмэгтэйчүүдийг түлхүү оруулахыг уриалж байгаа юм” гэж тус компанийн гадаад хөрөнгө оруулалт хариуцсан дэд ерөнхийлөгч Лор Хейнел ярьжээ.

State Global Advisers компанийн ТУЗ-ийн 11 суудлын гурвыг нь эмэгтэйчүүд эзэлдэг гэнэ.

Хөшөө одоогоор иргэд, жуулчдын анхаарлыг ихээр татаж байгаа үзвэр болжээ.

 

 

Эх сурвалж: Quartz