Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

Олон жилийн дараа Марк Зукерберг Харвардын диплом өвөртлөхөөр боллоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг

Харвардад суралцаж байхдаа дундаас нь орхисон Марк Зукерберг олон жилийн дараа тус сургуулийн дипломыг өвөртлөхөөр болсон байна.

Эдүгээ 32 настай Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч залуу ингэхийн тулд дахин суралцахгүй. Харин 2017 оны төгсөлтийн баярт уригдан үг хэлснийхээ төлөө хүндэт төгсөгч болох ажээ.

Зукерберг 2004 онд Харвардыг хаяж бизнесээ хөөж эхэлсэн юм. Тэгвэл 13 жилийн дараа түүний компани манай дэлхийн хамгийн хүчирхэг компаниудын нэг болж чаджээ.

Тэр тавдугаар сарын 25-нд Харвардын төгсөгчдөд зориулан үг хэлэх юм.

10 жилийн өмнө Харвард анх удаагаа өөрийнх нь сургуулийг дундаас нь орхисон хүнд ийм хүндэтгэл үзүүлсэн нь Билл Гэйтс байжээ.

Тэгвэл Харвардаас төрсөн залуу тэрбумтан, ахмад тэрбумтнаас хэрхэн төгсөлтийн арга хэмжээн дээр үг хэлэх талаар зөвлөгөө авч байгааг харуулсан хөгжилтэй видеог тус сургууль бүтээснээ тараасан байна.

Эх сурвалж: Business Insider