Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Өндөр өсгийт”-ийн асуудлаар Британий парламент хэлэлцлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн Даваа гарагт Их Британий хууль тогтоогчид ажлын байранд “өндөр өсгийт” өмсөхийг шаардахын эсрэг хөдөлгөөнийхний саналыг хэлэлцжээ.

Энэхүү хөдөлгөөнд 150,000 хүн нэгдэж, гарын үсэг зурсан тул парламент хэлэлцэх хэрэгтэй болсон ба зорилго нь хүйсээр ялгаварласан хувцаслалтын дүрэм хэрэглэхийг компаниудад хориглох хууль гаргах юм.

Анх Лондон хотын иргэн Никола Торпын 2015 оны арванхоёрдугаар сард түр хугацаагаар ажиллаж байсан компани түүнийг өндөр өсгийт өмссөнгүй гэсэн шалтгаанаар хувцсыг нь солиулахаар гэр рүү нь явуулж байсан гэнэ. Компанийн хувцаслалтын дүрэм ёсоор тэр 2-4 инчийн (5-10 см) өндөртэй өсгий бүхий гутал өмсөх ёстой байжээ.

Никола энэ шаардлагыг эсэргүүцэж дээрх хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн юм.

Тэрээр “соёлын өөрчлөлт хийх хэрэгтэй” гээд “ажилтнуудад хүйсээр нь ялгаварлан хувцаслалтын шаардлага тавих нь өөр муу үр дагаварт хүргэнэ” гэж үзэж байгаагаа ярьжээ.

Парламентын хэлэлцүүлгийг даргалсан Лэйборист намын гишүүн Элен Жонсийн хийсэн судалгаагаар хувцаслалтаар ялгаварлах чиг хандлага өнөөдөр 1950-аад оны үеийн нөхцөл байдлаас ч муу байгааг илрүүлсэн гэнэ. Бүр 1850-аад оны үед хамгийн зохимжтой дүрэм хэрэгжиж байсныг онцолжээ.

Тэр бас олон залуу эмэгтэйчүүд ажил хийхэд зохимжгүй, зовиур шаналгаа нэмэгдүүлдэг, ажлын онцлогт нь тохироогүй хэлбэрээр хувцаслаж, ажлын байраа алдахгүйн тулд энэ бүхнийг тэвчиж байгааг хэлсэн байна.

Парламентын хэлэлцүүлгээс ажлын байран дахь хүйсээр ялгаварласан хувцаслалтын дүрмийг зохицуулах хууль боловсруулах уриалга гаргажээ.

 

Эх сурвалж: Time.Com