Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Сайхан монгол ээжүүд

ikon.mn
2017 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Сайхан монгол ээж” эмэгтэйчүүдийн чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганд оролцсон ээжүүдэд мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлж, үг хэллээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Уудам эх орны минь өнцөг булан бүрт өргөө гэрээ хатан ухаанаар залж, үр хүүхдүүдээ хүмүүжлээр тойлж, улс орныхоо хөгжилд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулан суугаа Монгол эхчүүд, эмэгтэйчүүд та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун баярын мэндийг дэвшүүлж, та бүхнийхээ амьдралд аз жаргал, ажил үйлсэд тань өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.

 
Гэрэл зургийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Улс орны хөгжлийг түүчээлж, эх орныхоо төлөө эрэлхэг гавьяа байгуулсан хатан зоригт Монгол эмэгтэйчүүдийн баатарлаг үйлсийн тухай түүх өдгөө Монгол угсаатнуудын дунд мөнхрөн үлджээ. Тэдгээр гайхамшигт хатдын үргэлжлэл өнөө цагийн Монгол эмэгтэйчүүд Та бүхэн маань ажиллаж буй салбартаа амжилт бүтээлийг шаглан, эх орныхоо хөгжлийн товчийг зангидан байгаа нь сайшаалтай.

Улс орны маань ололт амжилт, хөгжил цэцэглэлт, эрдэмтэн мэргэдийн нээлт бүтээл, уран бүтээлчид, тамирчдын маань Олон Улсын тавцанд үзүүлж буй амжилт бүхэн нь хатан ухаант ээжүүд та нарын маань ач гавьяа билээ. Монголынхоо нийт ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд та бүхэндээ дахин баярын мэнд хүргэж, цаашдынх нь ажил хөдөлмөр тань сүүн цацал мэт өөдөө, ариун байхыг хүсэн ерөөе” гэлээ.

Мөн энэ үеэр Улс нийгэмдээ үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөхийн зэрэгцээ олон сайхан үр хүүхэд төрүүлж өсгөсөн  Шатарбалын Цэрэнхүү,  Шагдарын Өлзийбаяр, Маамын Жавзмаа, Баатарын Аръяа, Туяагийн Цогмөнх, Гошошийн Кагазбек, Чимэддоржийн Цэрэнханд, Туулайн Наранцэцэг, Жамъянгийн Насантогтох нарын 9 ээжийг “Сайхан монгол ээж”-ээр нэрлэж өргөмжлөл олголоо.
Фото: “Сайхан монгол ээж” эмэгтэйчүүдийн чуулга уулзалт

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг