Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Даван туулагчдын дуу хоолой” баримтат гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Даван туулагчдын дуу хоолой” баримтат гэрэл зургийн үзэсгэлэн Mongolian Properties-ийн Цирк дэх оффист өнөөдөр нээгдлээ.

Жил бүр Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ болон хүний эрхий чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд нэгдэн охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө олон улсын арга хэмжээг зохион байгуулдаг.

Энэ удаад тав дахь жилдээ “Даван туулагчдын дуу хоолой” сэдвийн дор арга хэмжээгээ зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээд баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг нээсэн бөгөөд уг үзэсгэлэнгээр дамжуулан гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогдод дэмжлэг үзүүлэх, хохирогчдыг буруутгах хандлагыг халах, эрхэд суурилан аргачлалаар үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бий болгоход нөлөөлөх аж.

Гэрэл зургийн үзэсгэлэн гуравдугаар сарын 7, 8, 9-ний өдрүүдэд болно.

Фото сурвалжилга

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг