Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд урт дараалал үүсгэжээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд бүртгүүлэхээр дугаарлаж буй нь.

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд эн тэргүүнд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн байх ёстой байдаг билээ.

Энэ жилийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл өчигдөр эхэлсэн. Харин иргэд нэлээд урт дараалал үүсгэсэн байлаа. 

Иргэд харьяаллынхаа дагуу дараах газруудад бүртгүүлэх боломжтой.

Харьяа дүүрэг

СХТТШ-ын бүртгэл хийх газрууд

Хаяг

1.

Чингэлтэй ДҮҮРЭГ

Монгол 5-р сургууль

ЧД: Монгол 5-р сургууль

2.

Баянгол дүүрэг

Баянгол дүүргийн Хөдөлмөр. халамжийн үйлчилгээний хэлтэс дээр

БГД, Дүүхээ төвөөс уруудаад 93-р сургуулийн урд буюу 54-р сургуулийн хойно байрлах БГД-ийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байр

3.

Сүхбаатар дүүрэг

СБД, Оффис констракшны байр

СБД, СБД-ийн тамгын газрын баруун талд Оффис констракшны байрны 4 давхарт

4.

Баянзүрх дүүрэг

44-р сургууль

БЗД. 16-р хороолол, Баянзүрх захын урд талд байрлах 44-р сургууль

5.

Хан-Уул дүүрэг

Хан-Уул дүүргийн Соёлын ордон

ХУД, 2-р хороо, Соёлын ордон

6.

Сонгино-Хайрхан дүүрэг

62-р сургууль

СХД 19-р хороо, 21-р хороолол, 62-р сургууль

Мөн нэмж дурдахад, 2017 онд БНСУ-ын АҮХНХЭГ нь Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгэх хүний тоо 8,000, шалгаруулж тэнцүүлэх хүний тоог 1,500-аар тогтоосон байна. Иймд иргэдийн тэнцэх оноо өндөр байхаар харагдаж байгаа учраас зөвхөн солонгос хэлтэй эсвэл солонгос хэлний шалгалтад сайтар бэлдсэн иргэд бүртгүүлэхийг холбогдох албаныхан зөвлөж байгаа юм.

Зарим эх сурвалжийн хэлж буйгаар иргэд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлэхийн тулд хонон өнжин, дугаарлаж байгаа аж.

ФОТО сурвалжилга

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг