Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

ГХЯ: ОХУ-д суугаа Монголын Элчин сайдын яам казино ажиллуулж байгаагүй

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд казино ажиллаж байсан талаар мэдээлэл гарсантай холбогдуулан Гадаад Харилцааны Яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, уг мэдээлэл үндэслэлгүй гэж мэдэгдлээ.

Монгол Улсын Элчин сайдын яам Монгол Улсын Төрийн Өмчийн Хорооны шийдвэрээр 2007 оноос ОХУ-ын нэгэн компанид нэг м.кв-ыг 300 ам.доллараар тооцож, түрээсэлж байжээ. Түрээсэлж байгаа компани дээрх хэрэгт холбогдож, улмаар цагдаагийн газраас үзлэг, шалгалт хийхэд тус казино Монголын Элчин сайдын яамтай холбогдолгүй болохыг тогтоосон байна.

ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа шиг зүйл байхгүй гэдгийг тус улсын цагдаагийн газар нотолсон. Удахгүй ОХУ албан ёсны мэдэгдэл гаргах байх. Гадаад Харилцааны Яамны зүгээс энэ хэрэг дээр онцгойлон ажиллаж байгаа. Удахгүй бид уг ташаа мэдээллийг залруулах үүднээс мэдэгдэл гаргах болно” гэж Гадаад Харилцааны Яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Д.Даваасүрэн мэдээллээ.


ОХУ болон Монгол Улсын холбогдох байгууллагууд харилцан тохиролцож, 1997 онд Монгол Улсын Элчин сайдын яамыг Монгол Улс түрээслэх эрхийг ОХУ гаргаснаар уг барилгыг түрээсэлдэг болжээ. Орон сууцны зориулалттай тус барилга нь хуучны барилга бөгөөд нийтдээ 1,300 м.кв талбай эзэлдэг юм байна.