Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Челси клуб цэнгэлдэхээ шинэчилнэ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Оросын тэрбумтан Роман Абрамовичийн эзэмшдэг Английн нийслэл Лондон хотын Челси клуб Стемфорд Бридж цэнгэлдэх хүрээлэнгээ шинэчлэхээр болжээ.

Английн Лондон хотын захирагч Челси клубийн цэнгэлдэх шинэчлэх төслийг өчигдөр баталж, төслийн ажил эхэлжээ. Челси клубийн удирдлагууд цэнгэлдэх шинэчлэх төсөлд 500 сая фунт зарцуулж байгаа бөгөөд цахилгаан бага зарцуулдаг, эко гэрэлтүүлэг суурилуулахад 15.7 сая фунт зарцуулах юм байна.

Английн хөлбөмбөгийн премьер лигийг тэргүүлж байгаа Челси клуб 1905 оноос хойш одоогийн Стемфорд Бридж цэнгэлдэхэд тоглож байгаа билээ.

Цэнгэлдэх шинэчлэгдсэнээр Английн дээд лигийн хамгийн их багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнгийн эгнээнд бичигдэх юм байна.

Эх сурвалж: bleacherreport.com