Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Fitch: Монголын арилжааны банкууд өндөр эрсдэлтэй

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Олон улсын санхүүгийн судалгааны Fitch агентлаг Монгол Улсыг Олон улсын валютын сангийн “Санхүүгийн өртгөсөн хөтөлбөр”-т хамрагдсан ч арилжааны банкууд өндөр эрсдэлтэй гэж дүгнэжээ.

Fitch агентлагийн үзэж буйгаар Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт амжилттай хамрагдаж, санхүүгийн эрсдэлээ бууруулж чадах ч Монгол Улсын арилжааны банкуудын активын чанар муу сул, банктай холбоотой дүрэм, журам хатуу байгаа тул банкны систем эрсдэл өндөртэй гэж дүгнэсэн байна.

Тус агентлаг Монгол Улсын банкны систем Ази, номхон далайн орнуудын хэмжээнд ажиллаж, олон улсын зах зээлээс хөрөнгө босгож чадаж байгаа ч банкны салбарт төрийн оролцоо их, хатуу чанга хууль тогтоомжтой, санхүүгийн эрх чөлөөний байдал сул байгаа нь ийнхүү банкуудын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа гэж үзэж байгаа юм.

Монголын банкны системийн сул байдал ирэх таван жилд үргэлжлэх өгөөд Засгийн газрын зүгээс санхүү, эдийн засгийн орчныг нэн даруй чөлөөтэй болгох ёстой гэж үздэг байна.

Дашрамд сануулахад Fitch агентлаг өнгөрөгч хоёрдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “-B” төвшинд хэвээр үлдээх шийдвэр гаргасан билээ.