Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: XIX-XX зууны эхэн үед хамаарах 50 гаруй Цагаан дара эх бурхны шүтээн дүрийг дэлгэн толилууллаа

ikon.mn
2017 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Богд хааны ордон музей нь 2013 оны хаврын эхэн сарын шинийн 8-наас эхлэн Цагаан дара эх бүтээх уламжлалт үйл ажиллагааг сэргээн “Нэг өдрийн цагаан дара эх” нэртэй бурхан бүтээх үйл ажиллагааг зохион байгуулаад эдүгээ тав дахь жилтэйгээ золгож байна. Эл үйл ажиллагаанд зураач Т.Жамьянсүрэн болон “Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяагийн шавь нар оролцож Өндөр гэгээн Занабазарын тигээр Цагаан дара эх бурхныг тухайн өдөрт нь багтаан бүтээсэн юм. 

Жил бүрийн шинийн наймны Цагаан дара эх бүтээх үйл ажиллагааны үеэр хамтатган музейн сан хөмрөгт буй Цагаан дара эх бурхдаар үзэсгэлэн гаргадаг уламжлалтай. 2013, 2014 онд зөвхөн Өндөр гэгээний тигээр XX зууны эхэн үед уламжлал ёсоор нэг өдөрт бүтээсэн Цагаан дара эх бурхдын хөргүүдээр үзэсгэлэн гаргаж байсан бол 2015, 2016 онд шинийн наймны Нэг өдрийн Цагаан дара эх үйл ажиллагааны үеэр тус музейн сан хөмрөгт хадгалагддаг Цагаан дара эх бурхадын олон янз арга барилаар урласан шүтээн дүрүүдийг дэглэн үзүүлсэн юм. 

Тэгвэл энэ жил Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагддаг XIX-XX зууны эхэн үед хамаарах 50 гаруй Цагаан дара эх бурхны шүтээн дүрийг дэлгэн толилууллаа. Ингэснээр Дэлхийн Бурханы шашны урлагт жинтэйд тооцогдох Өндөр гэгээний дэг сургууль, Их Хүрээ хийц, түүнчлэн Долнуур, Төвөд, Хятад хийцийн аргаар бүтээсэн танка зураг, зээгт наамал, загал зураг, цутгамал, хөөмөл, шуумал, бар зэрэг дүрслэлийн олон арга барилаар бүтээсэн нандин шүтээнүүдийг нэгэн дороос харьцуулан үзэх боломжийг олгожээ.

ЦАГААН ДАРА ЭХ БУРХАН

Цагаан дара эх бол эмэгтэй дүрийн амирлангуй зөөлөн дүртэй бурхан бөгөөд нас ивээгч буюу урт насны бурхан хэмээн нийт даяар зохилон шүтэж ирсэн түүхтэй. Цагаан дара эх магнай, мутрын алга, хийгээд бойвны улнаа билгийн долоон мэлмийтэй саран мэт цагаан лагшнаасаа хэмжээлшгүй гэрэл цацруулан, 16 настай үзэсгэлэнт охины дүрээр дэлбээлсэн цагаан бадам цэцгийн мандал дээр очир завилгаа суудлаар заларч, зүүн мутартаа ариун дээдийн бэлгэдэл цагаан бадам цэцгийг чимхэж, баруун мутраар дээдийн өглөгийн мутарлага үйлдэн зөөлөн харцаар хамаг амьтныг ариусган буйгаар үзэгдмүй. 

фото:

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг