Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Мартын 8”-ыг ямар ямар улсууд тэмдэглэдэг вэ?

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдрийг дэлхийн зарим улсуудад Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцлийн өдөр болгон тэмдэглэдэг. Анх 1910 онд Даний Копенгаген хотод болсон Социалист Интернационалийн хоёрдугаар чуулганы үеэр Олон улсын Эмэгтэйчүүдийн Их хурал зохион байгуулагдаж, Германы коммунист удирдагч Клара Цеткин жил бүрийн гуравдугаар сарын 8-ныг олон улсын эмэгтэйчүүдийн өдөр болгон тэмдэглэх санаачилга гаргаж байжээ.

Ингээд 1917 онд анх Зөвлөлт Холбоот Улсад бүх нийтийн амралтын өдөр болгон зарлаж байв. Эндээс эхлээд Зөвлөлтийн холбоотон улс орнуудад тэмдэглэх болсон юм.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 33 оронд энэ өдрийг Эмэгтэйчүүдийн баяр, ОУ-ын Эмэгтэйчүүдийн баяр, Эхчүүдийн баяр гэх зэргээр нэрлэн тэмдэглэж байна.

 

Эдгээр орнуудыг жагсаавал:

 

Европ тивд:

Албани, Македон, Армени, Азербайжан, Босни Герцеговина, Беларусь, Гүрж, Молдов, Румынь, ОХУ, Украин

 

Ази тивд:

Хятад, Киргизистан, Камбож, Казахстан, Лаос, Монгол, Тажикистан, Туркменистан, Тайвань, Узбекистан

 

Африк тивд:

Ангол, Ардчилсан Конго, Эритрэй, Гвиней Биссау, Мадагаскар, Нигери, Өмнөд Судан, Уганда, Замби

 

Латин Америкт:

Колумб, Сальвадор,

 

Номхон далайн бүсэд:

Кирибати

 

Эх сурвалж: timeanddate.com