Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Содномпилжээ Дэлхийн цомын тэмцээнээс АЛТАН медаль хүртжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээнээс "Рио-2016" паралимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртжээ. 

Чансаа өндөртэй, 35 орны 300 гаруй тамирчид оролцсон тэмцээнээс энэ оны анхны алтан медалиа хүртсэн нь өндөр амжилт юм. Тэрбээр энэ удаа жин өгсөж 97 кг-д өрсөлдсөн байна.  Э.Содномпилжээ 220 кг өргөж аваргын алтан медаль хүртсэн бол мөнгөн медалийг хүртсэн тамирчин 200 кг-ыг өргөжээ. 

Хэвлэлийн хурлын үеэр түүний сэтгэгдлийг сонслоо. 

Э.Содномпилжээ "Хэдийгээр дасгалжуулагчтайгаа явж чадаагүй ч багшийгаа хажуудаа байгаа мэт бодож өрсөлдлөө. Цаашид жин өгсөж оролцох байх. Бэлтгэл сургуулилтандаа сайн анхаарна. Дараагийн том тэмцээн бол энэ тавдугаар сард Унгарт зохион байгуулагдах Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн. Мөн 2020 оны Токиогийн олимпод амжилт үзүүлэх хүсэлтэй байна.

Багш бид хоёр ярилцаж байгаад Дэлхийн цомын тэмцээнд 107 кг-ийн жинд оролцохоор зорьж байгаа" гэсэн юм. 

Энэ нь Э.Содномпилжээгийн Риогийн олимпоос хойш оролцсон анхны том тэмцээн бөгөөд цаашид олон уралдаан тэмцээнд амжилттай оролцохоор бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж байгаа юм.