Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Бадамдаш: “Ардын эксперт”-үүд Ерөнхийлөгчид нууц санал хураалтаар дүн тавина

ikon.mn
2017 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

-“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэг үргэлжилж байна-

Монголын медиа корпорациас санаачлан хэрэгжүүлж буй “Ардын үг” зөвлөлдөх уулзалт “Чингис” зочид буудалд үргэлжилж байна. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, санаачилгыг санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 450 иргэнээр дүгнүүлж байгаа юм.

Энэ үеэр Монголын медиа корпорацийн гүйцэтгэх захирал Д.Бадамдашаас зарим зүйлийг тодрууллаа.

Дүн тавиулахдаа өмнө нь иргэдийг бодит мэдээллээр хангах чиглэлд Монголын медиа корпораци ажилласан.“Ардын үг” зөвлөлдөх уулзалтын хувьд сонгогдсон иргэдийн дунд мэтгэлцээн, асуулт хариулт явуулж, жижиг бүлэгт хувааж Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцүүлсний дараа нууц санал хураалт явуулна.

-“Ардын үг” зөвлөлдөх аянаар Ерөнхийлөгчийн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудад иргэдээр дүн тавиулах гэж байна. Үүний ач холбогдол, зорилгын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусч байна. Ард түмнээс сонгогдсон хүний хувьд ард түмэнд тайлангаа тавих ёстой. “Ардын үг” зөвлөлдөх аяны хувьд Стэнфордын их сургуулийн эрдэмтэн Жэймс Фишкины санаачилсан загвараар хэрэгжиж байгаа. Ерөнхийлөгчид дүн тавих иргэдийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон. Энэ бол олон улсын жишиг. Дүн тавиулахдаа өмнө нь иргэдийг бодит мэдээллээр хангах чиглэлд Монголын медиа корпораци ажилласан.

“Ардын үг” зөвлөлдөх уулзалтын хувьд сонгогдсон иргэдийн дунд мэтгэлцээн, асуулт хариулт явуулж, жижиг бүлэгт хувааж Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцүүлсний дараа нууц санал хураалт явуулна. Иргэд Ерөнхийлөгчид нууц санал хураалтаар дүн тавина гэсэн үг.

-Ерөнхийлөгчид дүн тавьж, тайланг хэлэлцэх нь ямар ач холбогдолтой вэ?

-Ерөнхийлөгчид дүн тавьснаар дараа дараагийн Ерөнхийлөгч ямар салбарт, юун дээр анхаарч ажиллах ёстой вэ гэх чиглэлд анхаарч ажиллах болно.Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэд аль нэг талд хөтлөгдөхгүй. Мэдээлэл авсан иргэд маш зөв, бодит дүгнэлт хийдэг гэв.

 

Түүнээс гадна “Ардын үг” зөвлөлдөх аянд оролцож буй иргэдийг хөндлөнгийн “МЕК” судалгааны байгууллага санамсаргүй түүврийн аргаар сонгох чиглэлд ажилласан байна. Энэ тухай тус байгууллагын захирал Л.Золбаатар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Ерөнхийлөгчийн ажилд дүн тавих “Ардын үг” зөвлөлдөх аяны өмнө 1,000 иргэнийг оролцуулсан судалгаа хийсэн. Энэ үед иргэд Ерөнхийлөгчийн хийсэн ажлын талаар төдийлөн сайн мэдээлэлгүй байсан. Харин түүний дараа Монголын медиа корпораци Ерөнхийлөгчийн хийсэн ажлуудын талаар өнгөрсөн сар орчмын хугацаанд иргэдийг мэдээлэлжүүлсэн.

Мөн Ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүд зөвлөлдөх аяны хүрээнд сонгогдсон иргэдэд мэдээлэл өгч байна. Түүний дараа дахин судалгаа авна. Мэдээлэлжсэн иргэд асуудалд ул суурьтай ханддагийг энд дурдъя” гэсэн юм.