Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын гурван пуужин Японы эзэмшлийн усанд тусжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Хойд Солонгос дөрвөн баллистик пуужинг зүүн тэнгисийн чиглэлд харвасан нь бүгд 1,000 орчим километр зайд туссанаас гурав нь Японы эзэмшлийн усанд хүрсэн байна.

Яг ямар төрлийн пуужингууд болохыг тодорхойлж амжаагүй байгааг Өмнөд Солонгос, Японы талууд мэдээлжээ.

Пуужин харвасны дараа Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн зөвлөх Ким Кван Жин АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Х. Р. МакМастертай утсаар ярилцсан байна.

Тэд пуужин харвасан явдалд харамсаж байгаагаа харилцан илэрхийлээд Хойд Солонгосын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцжээ.

Японы ерөнхий сайд Шинзо Абэ пуужингийн туршилттай холбоотой мэдэгдэл хийж, Хойд Солонгосыг “шинэ аюул занал” болсныг хэлсэн байна. Пьёньяны дэглэм өнгөрсөн онд хоёр удаа цөмийн туршилт хийсэн. Тэдний тив хоорондын баллистик пуужин нь АНУ-ын баруун эрэгт хүрэх хэмжээнд хөгжсөн гэх таамаг байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама шинэ ерөнхийлөгч Дональд Трампад хандан “Хойд Солонгос нь АНУ-ын тэргүүн зэргийн аюул болоод байгаа”-г сануулсан байна.

Зөвхөн Хойд Солонгосын довтолгооноос сэргийлэхийн тулд Өмнөд Солонгост 28,500, Японд 50,000 Америк цэрэг байрлаж байна.

 

Эх сурвалж: ABCnews