Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Канадад болж буй уул уурхайн олон улсын чуулганд Монголоос 40 орчим төлөөлөл оролцож байна

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Уул уурхайн хөрөнгө оруулагчдын Канадын олон улсын чуулган Торонто хотноо эхэллээ.

Чуулганд оролцохоор Монголын талаас Засгийн газар, Төрийн өмчид компаниудын 40 орчим төлөөлөл Канадыг зорьсон байна.

Чуулганы эхний өдөр “Монгол: Тогтвортой байдлын төлөө нөөц боломжийг нээх нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлжээ. Хэлэлцүүлгийн үеэр Монголын хөрөнгө оруулалтын орчин, өрсөлдөх чадварыг сайжруулахаар хийж байгаа алхмууд, хайгуулын шинэ боломж, нээлт, төслүүдийн талаар ярилцсан байна.

Түүнчлэн Канад болон Монголын талын хоёр талт уулзалтууд ч болжээ. 

Канадын уул уурхайн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспорт, импортыг чанаржуулах зорилгоор 1932 оноос эхэлсэн энэхүү уулзалтад 110 орны 23,500 улсын төлөөлөл оролцдог юм.

Канадын олборлогч, хайгуулчдын холбоонд 1,000 компани, 7,000 хараат бус гишүүн, байнгын хорооны 25 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг Канадын томоохон холбооны нэг юм байна. 

Тус чуулга уулзалт ирэх 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ.