Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхээс түдгэлзүүлсэн ч "Дүнжингарав" уралдаан зохион байгуулагдлаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: www.MPA.mn

Монголд төрийн байгууллагууд хоорондоо ямар ч уялдаа холбоогүй ажилладаг гэдгийг өнөөдөр болж буй "Дүнжингарав" уралдаан нотоллоо. Хаврын тэргүүн сар хэдий ч цас мөс хайлаагүй хүйтэнд зохион байгуулагддаг хурдан морины уралдаануудыг Монголын Хүний Эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд Гэр бүлийн Хөгжлийн газар, бусад ТББ-уудаас удаа дараа хүчтэй эсэргүүцсэн. Учир нь энэ үеэр зохион байгуулагдаж буй морин уралдаан олон хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж байсан түүх бий.

Энэ жил хоёр төрийн бус байгууллагаас Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхээс гуравдугаар сарын 3-ны өдөр "Дүнжингарав" уралдааныг гуравдугаар сарын 5-нд зохион байгуулахыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл өнөөдөр "Дүнжингарав" уралдаан "ногоон гэрлээр" зохион байгуулагдаж байна. Учир нь Засгийн газраас тус уралдааны товыг гуравдугаар сарын 5-нд тогтоосон юм.

Монголд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн жагсаалт гэж бий. Энэ жагсаалтыг Засгийн газрын харьяа байгууллага, танхимын сайд нь гаргадаг. Жагсаалтад өвлийн улиралд буюу 11-5 дугаар сард морин уралдаанд хүүхдийг оролцуулах багтсан байдаг бөгөөд энэ асуудал ч бас орхигдлоо.