Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн бүх улсуудаар зорчсон хамгийн залуу аялагч Монгол орныг нэгдүгээрт үнэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Коннектикут мужийн иргэн, 27 настай Кэсси Дэ Пэкол хэмээх бүсгүй дэлхийн бүх улс орнуудаар аялж үзсэн хамгийн залуу аялагч болохоор шийдсэн юм. 

Ингээд тэр жил хагас гаруй хугацаанд дэлхийн 196 орноор аялж, өнгөрсөн оны сүүлээр аялалаа амжилттай дуусгажээ.

 

Тэрээр аялалын зардалд багагүй мөнгө гаргасан ба зарим зардлаа аялалын турш Инстаграм хуудсандаа нийтэлсэн сурталчилгааны зургаас мөн олсон гэнэ.

Кэссигээс Британий Telegraph сонины аялалын булан жуулчдад зөвлөх онцгой 10 орныг нэрлэхийг хүссэн байна. Сонирхолтой нь тэр манай дэлхийн хамгийн очиж үзүүштэй, сайхан орноор Монгол орныг хамгийн түрүүнд нэрлэжээ.

 
Кэссигийн аялалын төлөвлөгөө

Кэсси Дэ Пэкол “Энд та онгон зэрлэг байгальд цор ганцаараа байж, морь унан давхих боломжтой. Монгол орон бол миний аялалын туршид таарсан хамгийн гайхалтай сайхан, амар амгалан газар юм” гэж манай орны тухай хэлсэн байна.

Кэссигийн топ 10 орны жагсаалтыг сонирхуулбал:

  1. Монгол
  2. Бутан
  3. Мальдив
  4. Вануату
  5. Пакистан
  6. Оман
  7. Тунис
  8. Перу
  9. Коста Рика
  10. АНУ

 

Эх сурвалж: Telegraph