Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн настай Тува охин Сибирийн тайгад 8 км замыг туулж хөршдөө мэдээ дуулгажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Дөрвөн настай Тува охин найман километрийн зайд орших хөршийндөө мэдээ дуулгахаар чоно ихтэй Сибирийн тайга дундуур аялсан хэрэг энэ долоо хоногт гарчээ.

Саглана Салчак охин өвөө, эмээгийн хамт Тувагийн нийслэл Кызыл хотоос зүүн өмнө зүгт 250 км зайнд, Монголын хилийн ойролцоо ганц гэрээрээ амьдардаг юм байна.

Нэгэн өглөө эмээ нь нас барсан байсан бөгөөд хараагүй өвөө нь түүнийг хамгийн ойр байдаг, хиймэл дагуулын холбоотой айлд хүрч энэхүү эмгэнэлт мэдээг дамжуулуулахаар явуулжээ.

Охин -24 хэмийн хүйтэнд голын мөсийг даган гурван цаг алхаж, 8 км зайнд байх айлд хүрсэн байна.

Хүмүүс түүнийг чононд бариулалгүй хол замыг туулж ирсэнд ихээхэн гайхаж, бас баярлаж байгаа ажээ.

 
 

Мэдээлэл авсан эмч нар охины гэрт очиход эмээ нь зүрхний шигдээсээр өнгөрсөн байсан гэнэ. Саглана охины бие нь хэвийн байгаа хэдий ч эмнэлэгт хүргэсэн ажээ.

Эмнэлэгт зоригт охиныг эргэхээр орон нутгийн удирдлагууд ээлж дараалан ирцгээсэн байна.

Охины амьдардаг газар нь Сибирийн хамгийн алслагдсан, нууцлаг түүхэн дурсгал болох Бор Бажийн хэрэмтэй ойр байдаг аж. Энэхүү байгууламжийг 1,300 жилийн настай эртний Уйгурын дурсгал гэж үздэг.

 

 

Эх сурвалж: Siberian Times