Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Шүүхийн шинэ байрны нээлт боллоо

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гэр бүлийн маргаан шийдвэрлэх, маргааны онцлогт нийцүүлж, орчин нөхцөлийг бүрдүүлсэн шүүгч, эвлэрүүлэн зуучлагчдыг нэг цэгт төвлөрүүлж, мэргэшүүлэх боломж бүрдүүлсэн “Шүүхийн III байр”-ны /Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн баруун талд/ нээлт өнөөдөр боллоо.

Шүүхийн шинэ байрны нээлтийн ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж болон шүүхийн шүүгч, сэтгэл зүйч нар оролцсон юм. 

“Монгол Улсын шүүхийн түүхэнд нэгэн шинэ хуудас өнөөдөр эргэлээ. Гэр бүл улсын үндэс байдаг. Энэ чухал асуудлыг шийдвэрлэхэд нэг алхам ахилаа. Цаашид гэр бүлийн асуудлаар дагнасан шүүх байгуулах их ажлын эхлэлийг өнөөдөр бид тавьж байна” гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж ярьсан юм. 

Шүүхийн III байр нь гэр бүлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, орчин нөхцөл нь ямар байх, шүүгдэгчидтэй хэрхэн харилцах зэргээр нийслэлд төдийгүй, улсдаа жишиг шүүх болж байгаа юм. Тус байр нь хувийн компаниас түрээсэлж, үйл ажиллагаагаа явуулахаар болжээ.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг