Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

БЗД-ийн ЗДТГ-ын байрны гадаа эмх замбараагүй байдал үүсжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өчигдөр Баянзүрх дүүргийн Засаг даргаар Энхтайваны Бат-Амгаланг батламжилсан билээ. 

Энэ шийдвэрийг эсэргүүцэж Баянзүрх дүүргийн гадаа өнөөдөр цугласан иргэдийг цагдаагийн байгууллага хүчээр тараах оролдлого хийж байгаа талаар БЗД-ийн хэвлэлийн төлөөлөгч Д.Цэнгэлмаа мэдээллээ.

Орон нутгийн сонгуулиар нийслэлийн Баянзүрх дүүрэгт МАН-ын 19 нэр дэвшигч, АН-ын 22 нэр дэвшигч ялалт байгуулсан. Гэсэн ч АН-ын 3 нэр дэвшигчийн сонгуулийн дүнгийн асуудал маргаантай байсан учир дүүргийн ИТХ Засаг даргаа сонгох боломжгүй хугацаа алдсан юм. 

Тэгвэл өчигдөр МАН-ын талаас Засаг дарга сонгогдсоноор өнөөдөр ийм эмх замбараагүй байдал үүсээд байна. Харин Ардчилсан намын зүгээс гурван гишүүний асуудал шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн бөгөөд ИТХ бүрэн эрхийнхээ дагуу Засаг даргаа сонгох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байгаа юм.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын ХМОНХА-наас тодруулахад "Цагдаа нар нийгмийн дэг журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байгаа" гэсэн мэдээлэл өглөө. 

ФОТО: БЗД-ийн ЗДТГ-ын байрны гадаа

Гэрэл зургийг mpa.mn