Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Эмэгтэйчүүдийн биеийн тухай сонирхолтой 14 баримт

Н.БОЛОРЧИМЭГ
2017 оны 3 сарын 7
iKon.MN

Эмэгтэйчүүд нууцлаг байсан, байгаа, байсаар ч байх болно. Гэхдээ шинжлэх ухааны судалгаа бидэнд тэдний онцлогийн тухай мэдэх боломж олгодог. "Хүн гэдэг бол ерөнхийдөө нэг бодгаль учраас хүйсийн хувьд нэг их ялгаа байхгүй" гэж боддог хүмүүст Bright Side эмэгтэй хүний биеийн тухай 14 ер бусын баримтыг хүргэж байна.

1. Эмэгтэйчүүдийн өөх шатаалт нь эрчүүдийнхээс нэлээн удаан, ойролцоогоор өдөрт 50 килокалори байдаг.

 

2. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү үнэрлэх мэдрэмжтэй байдаг.

 

3. Үсний диаметр нь эрэгтэй хүнийхээс 2 дахин бага.

 

4. Эрчүүдийг бодвол эмэгтэйчүүдийн хэлэнд чихэрлэг амтыг мэдрэх чадвар илүү байдаг.

 

5. Мэдрэлийн хүлээн авагчууд нь илүү их байдаг учраас өвдөлтийг хүчтэй мэдэрдэг байна.

 

6. Өнгөний мэдрэхүй "Х" хромсомтой шууд хамааралтай байдаг учраас ("ХХ"-эмэгтэй, "ХУ"-эрэгтэй) өнгийг эмэгтэйчүүд эрчүүдээс хамаагүй сайн ялгадаг.

 

7. Эмэгтэйчүүд эрчүүдээс 2 дахин олон удаа нүдээ цавчдаг.

 

8. Эмэгтэйчүүдийн арьс эрэгтэйчүүдийнхээс 10 дахин эмзэг мэдрэмтгий.

 

9. Эмэгтэйчүүд генетикийн хувьд илүү уян налархай байдаг.

 

10. Эмэгтэйчүүд өндөр давтамжтай чимээг илүү сайн мэдэрдэг.

 

11. Эмэгтэйчүүдийн 30% нь жирэмсний үед иддэггүй зүйлдээ дурладаг.

 

12. Эмэгтэй хүн жилд дунджаар 30-64 удаа уйлдаг бол, эрэгтэй хүн ердөө 6-17 удаа уйлдаг.

 

13. Эмэгтэй хүний дархлаа эрчүүдийнхээс илүү хүчтэй байдаг.

 

14. Эмэгтэйчүүдийн зүрх эрчүүдийнхээс хурдан цохилдог.

Эх сурвалж: Brightside