Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Snapchat-ийн эзэд тэрбумтнууд боллоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 3
IKON.MN
Зураг зураг

Чат аппликэшн болох Snapchat бизнесийг эзэмшигч Snap Inc. компани өчигдөр өглөө IPO (Initial Public Offering) хийж, нээлттэй компани боллоо.

Анхны төсөөлж байсан нэгж хувьцааны үнэ $17 нь нээлтийн арилжаан дээр $24 хүрсэн нь 41 хувийн өсөлттэй дүн байлаа. Энэ дүнгээрээ Snap компанийн зах зээлийн үнэлгээ $33 тэрбумд хүрсэн юм.

Арилжаа хаагдах үед хувьцааны үнэ нь $24.48 байжээ.

IPO хийснээр Snap компанийг үүсгэн байгуулагчид болох 26 настай Эван Шпигель, 28 настай Роберт Мурфи нар даруй тус бүрдээ $4.5, $3.9 тэрбумын хөрөнгөтэй болцгоосон байна.

Snap компани 2017 оны IPO хийсэн анхны технологийн компани болж байгаа бол Твиттер компаниас хойшх нээлттэй болсон анхны сошиал сүлжээний компани болж байна.

Бас 2014 оны Алибабагийн IPO-ийн дараах хамгийн том технологийн компанийн арилжаа болжээ.

Америкт түгээмэл ашиглагддаг Snapchat үйлчилгээг Фэйсбүүкийн өрсөлдөгч гэж үздэг юм. Тус компани мобайл сурталчилгаанаас гол орлогоо олдог ба өнгөрсөн оны $66 тэрбумын орлогоо 2020 онд $196 тэрбум болгох зорилготой гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider