Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдийн ам гэмтсэн үед зөгийн балаар бүү арч

ikon.mn
2017 оны 3 сарын 2
HEDU.MN
Зураг зураг

Таны хүүхдийн амны хөндийн дотор тал уруул, хацар хэлэн дээр нь улаан хүрээтэй, цагаан эсвэл шаравтар өнгөтэй зүйлс гарч хүүхэд уйлж, тавгүйтэж, заримдаа халуурч хэцүү байна уу? Тийм бол энэ нь хүүхдийн ам гэмтэл байж болох юм.

Ам гэмтэлтийн шалтгаан нь вирус  мөөгөнцөрийн халдвар, сүүлийн үед  стресс, хоол тэжээлийн өөрчлөлтөөс үүдэлтэй гэж үзэж байгаа.
Магадгүй та ажилдаа орсон, өөр хүнээр хүүхдээ харуулсан, хүүхэд цэцэрлэгт явж эхэлсэн нь халдвар авч ам гэмтэх шалтгаан болсон байж болох талтай. 

Ам гэмтэлтийн хөнгөн зэрэг нь өөрсдөө эдгэрнэ. Ихэвчлэн 7-10 хоногийн дотор эдгэрдэг. Гэхдээ энэ хэд хоног ээж аав нарын хувьд хамгийн хэцүү үе байдаг.

Ам гэмтэхэд бидний аав ээж нар уламжлалт зөгийн бал эсвэл чихэртэй усаар цусыг нь гартал арч гэсэн зөвлөгөөг өгдөг.  ТА ҮҮНИЙГ БҮҮ ДАГААРАЙ.  Цус гартал арчих нь одоо үед агаарын их бохирдол их байгаатай холбоотойгоор цусаар дахин халдвар авах нөхцөл бүрдүүлэх бөгөөд хүүхдийн биеийн дархлаа үүнийг даван гарч эдгэрэхээсээ илүү хүндрэл өгөх нь илүү байна. 

Эмчилгээ 

Ам гэмтсэн үед хүүхдэд өгөх хоол шингэн нь хэт халуун болон хүйтэн биш бүлбэгэр байна. Энэ нь хүүхдийн амны хөндий болон хэлний мэдрэх эмзэглэх нь бага байна. Хатуу биш залгихад хялбар болж өгвөл зутан маягийн хоол өгнө.

Аманд гарсан тууралт бага зэрэг байвал чацарганы тосоор арчих хэрэгтэй.

Аманд гарсан зүйл их байвал панкепсин гэж эмэн дээр хүйтэн бүлээн буцалсан ус эмийн савын хүзүү орчим хүртэл хийж уусган,чих ухдаг савхаа эмэндээ дүрж, шархлаат хэсгүүдийг зөөлөн арчина.

Хэт цус гартал нь арчих хэрэггүй. Ингэж цэвэрлэсний дараа цэвэр чацарганы тосоор амны хөндий болон шархлаат хэсгүүдийг арчиж орхино. Эм нь шархыг хайлуулж цэвэрлэж, чацарганы тос эдийг нөхөн төлжүүлж өгнө. Үүний дараа дор хаяж 30 мин хөхөө хөхүүлэх, хоол болон шингэн уух зүйл бүү өг, эм угаагдах эрсдэлтэй. 
  
Харин шарх нь том, хүүхэд халуурч эсвэл хоол идэж, ууж чадахгүй байгаа бол халуун бууруулж өвдөлт намдаах эм нас жинд тооцож өгнө. Хамгийн элбэг байдаг Tylenol (нэг брэндийн нэр:ацетаминофен) эсвэл нурофен (Advil, Motrin хоёр брэнд нэр) өгч болно. Эм ууснаас 30 мин-аас 1 цагийн дараа хоол өгвөл өвдөлт намжиж хүүхэд бага боловч хоол иднэ. Мөн хэл салстад түрхэх тусгай түрхлэг авч түрхэж болно. 

Таньд хүүхдийн бие сайжрал өгөхгүй халуурч байвал эмчид хандаарай. Хүүхдэд тань тусгай түрхлэг эмийг зөвлөх болно. 

Зураг