Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүдээ, охиндоо машин засахыг зааж өгөөрэй

WWW.CARDOCTOR.MN
2017 оны 3 сарын 2
Cardoctor
Зураг зураг

Олон хүмүүс хүүхэд насандаа ээж, аавтайгаа хамтдаа машинаар зугаалж, гэр бүлээрээ сайхан байсан үеэ дурсах дуртай байдаг. Аав, ээжүүдэд хандаж хэлэхэд хүүдээ, охиндоо  машин хэрхэн засаж, арчлахыг зааж өгснөөр тэдний хувьд амьдралын том сургамж мөн хэзээ ч мартагдашгүй дурсамжийг бүтээж чадна. Автомашинаар дамжуулан хүүхдүүдэд хариуцлага, бахархлын талаар ойлголтыг бий болгоход дараах цөөхөн алхмууд тусална.

БЯЦХАНУУД

Хүүхэд хэдий жаахан байсан ч хамаагүй гэр бүлийнхээ машинд санаа тавьж чадна - үүнд та туслах үүрэгтэй. Машин угаалгын газар гайхалтай эхлэл болно. Хүүгээ, охиноо дагуулаад машин угаалгын газар очиж, машин хэрхэн цэвэрлэгдэж, шинэхэн мэт болж байгааг харуулаарай. Гэртээ хариад тэд өөрсдөө харснаа дуурайж, хөгжилдөхийг хүснэ. Энэ үед өөрийнхөө машин руу шүршиж тоглохыг нь зөвшөөрч, цагийг зугаатай өнгөрөөхөд нь туслаарай. Зуны халуун өдөр сэрүүцэнгээ хөгжилдөх ч муугүй шүү.

Таны зорилго бол бяцхан үрдээ тэднийг машиндаа санаа тавьж сургахад л оршино. Мэдээж заавал машин биш дугуй, өөр тоглоомууд байсан ч болно. 

СУРАГЧ

 

Хүүхэд тань нэгдүгээр ангид орох үед түүний техникийн мэдлэг багахан боловч сайжирсан байдаг. Тэднийг өөрийн туслахаа болгож, хааяа нэг багаж зөөлгөж, багажийн нэрсийг тогтоолгож, ямар зориулалттай, хэрхэн цэвэрлэдгийг зааж өгөөрэй. Тэгээд бага ангиа төгсөх үед нь агаар шүүгч, шил арчигчийг хэрхэн солих, дугуйны хийг шалгах талаар хэлж өгснөөр хүүхэд аюулгүй ажиллагааны талаар мэдлэгтэй болно.

ӨСВӨР НАС

Хүү, охин тань өсвөр насанд хүрсэн бол машины талаарх ойлголт, ажиллах прецессийнх талаар суралцаж чадна. Одоо тэдэнд илүү механик ажлууд тухайлбал машины тос шалгах, солих, шатахуунаа дүүргэх, дугуй солих гээд ажлуудыг хариуцуулж болно. Хэрэв тэд автомашины талаарх хичээлд суусан эсвэл өөрсдөө сонирхолтой бол та тэдэнд илүү гүнзгий төвшний мэдлэгийг өгч эхэлж болох юм.

Жишээлбэл: Автомашины шүүлтүүр  солих, шингэн дүүргэх эсвэл дуу намсгагчийн боолтыг суллах, чангалах зэрэг илүү хүч, овсгоо шаардсан ажлууд байж болно.

 

Төгсгөлд нь гэр бүлээрээ хамтдаа машинаа засах нь хүүхэд, эцэг эхчүүдийн харилцаанд  гайхалтай орон зайг бий болгодог. Гадаа цэвэр агаарт гарангаа өөрсдийн дуртай зүйлээ хамтдаа хийж, хүүхдэдээ машиндаа санаа тавьж, аюулгүй ажиллагааны талаар ойлгоход туслах нь энэ бүхний туйлын зорилго юм.

Зураг