Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

ДЦС-II, III ашигтай ажиллаж, ДЦС-IV алдагдал хүлээжээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Одоогоос хоёр жилийн өмнөөс буюу 2015 оноо ашигтай ажиллаж эхэлсэн цахилгаан станцууд өнгөрсөн жил ч ашигтай ажилласан байна. Өнгөрсөн жилд ДЦС-II, III ашигтай ажилласан бол ДЦС-IV алдагдал хүлээжээ. ДЦС-II 2016 онд 19.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон. Энэ нь жилийн өмнөхөөс 18 орчим хувиар өсчээ. Харин ДЦС-III өнгөрсөн жил 104.9 тэрбум төгрөгийн орлого олсон нь 2015 оныхоос 9.2 хувиар өссөн үзүүлэлт юм.

Эрчим хүчний нийт хэрэгцээний 70 орчим хувийг дангаараа хангадаг ДЦС-IV гадаад валютын ханшийн зөрүүнээс шалтгаалан 2.9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Гэвч 2016 онд тус станц 216.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна.