Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Худалдааны салбарт борлуулалт буурчээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монголын худалдааны салбарын нийт борлуулалт өнгөрсөн жил 13.2 их наяд төгрөг болж буурчээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 2.4 дахин буюу нийтдээ 327.4 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Худалдааны салбарын борлуулалтын 55 хувийг бөөний худалдаа, 45 хувийг жижиглэн худалдаа эзэлж байна. Жижиглэн худалдааны борлуулалт 2016 онд 7 хувиар буурсан бол бөөний худалдаа эсрэгээрээ 1.8 хувиар өсжээ​. Өнгөрсөн оны есдүгээр сард нүүрсний үнэ огцом өссөн нь Монголын эдийн засагт эерэг нөлөөлөл бий болгосон гэж эдийн засагчид үзэж байна.

Худалдан авах чадварт айл өрхийн орлого, валютын ханшны өсөлт, бууралт нөлөөлдөг. Тэгвэл өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд нэг өрхийн сарын мөнгөн орлого 0.8 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.