Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

ОУВС Монгол Улсын төсвийн алдагдлыг тасралтгүй бууруулах шаардлага тавьжээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн үр дүнд тус сангийн явуулдаг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар болсон. Тэгвэл ОУВС Монгол Улсын засгийн газарт төсвийн алдагдлаа тасралгүй бууруулах шаардлага тавьсан байна. Өнгөрсөн хугацаанд засгийн газрын зүгээс төсвийг тэлэх бодлого баримталсан нь Монголын эдийн засагт тулгараад байгаа өрийн дарамтын үндсэн шалтгаан гэж ОУВС үзжээ.

Түүнчлэн ОУВС-ийн хэлцэл төсвийн орлогыг нэмэгдүүлэх хувилбаруудыг олон төрлөөр тусгажээ. Одоогоор Сангийн яамны зүгээс ОУВС-ийн тавьсан шаардлагуудыг биелүүлэх үүднээс шаардлагатай судалгаануудыг хийж байгаа юм.

ОУВС-ийн захирлуудын зөвлөлийн ээлжит хуралдаанаар хөтөлбөрийг хэлэлцэж албан ёсоор батлахаар болсон билээ.