Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүкийн профайл зурагт улсынхаа далбааг нэмж болдог болжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 24
IKON.MN
Зураг зураг

Бид Фэйсбүүк сүлжээнд ашиглаж байгаа профайл зургандаа фрэйм, филтер зэргийг хэрэглэдэг болоод удаж байгаа.

Харин өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлэн хүмүүс өөрсдийн үүсгэсэн фрэймийг оруулж болдог болсон юм. Харин өнөөдрөөс профайл зургандаа 200 орчим улсын далбаанаас нэмж болдог болжээ.

Ингэхийн тулд та гар утаснаасаа Фэйсбүүк апп руугаа ороод профайл зургаа нээж “Add frame” сонголтыг хийнэ. Ингэхэд гарч ирэх хайлтын цонхонд “mongolia” гэх мэтээр хүссэн улсынхаа нэрийг бичихэд профайл зурганд далбаа нь нэмэгдэх юм.

 

Эх сурвалж: TheNextWeb