Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: МАХН Үндсэн хуулийн төсөл боловсруулж, ард түмэндээ танилцууллаа

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАХН-ын удирдлагууд, өнгөрсөн зургаан сарын хугацаанд Үндсэн хуулийн төсөл боловсруулж, өнөөдөр дуусгаж, ард түмэндээ танилцууллаа. 

МАХН-ын зүгээс өнөөгийн үндсэн хууль ард түмэнд гэхээс илүү, эрх мэдэлтнүүдэд үйлчилсэн тул ард түмэнд таарсан шинэ үндсэн хууль хэрэгтэй гэж үзэн үндсэн хуулийн төсөл боловсруулсан байна.

Боловсруулсан хуулийн төслөө цахим хуудсаар дамжуулан ард түмэнд танилцуулах бөгөөд ард түмний санал үнэ цэнэтэй гэдгийг онцолсон юм. 

“Нийгмийн харилцааг зохицуулж байгаа үндсэн хууль учир дутагдалтай байгааг одоо үүсээд байгаа засаглалын хямралаар харж болно. Үндсэн хууль гэдэг бол ард түмэндээ үйлчилдэг, тэднийг хамгаалсан хууль байх ёстой. Хэн нэгэн даргыг үндсэн хуулиар хаацайлж болохгүй. Тиймээс бид өнгөрсөн хугацаанд намаараа үндсэн хуулийн төсөл боловсруулж, өнөөдөр дууссан нь энэ. Бидний боловсруулсан хуулийн төсөлд олон учир дутагдалтай зүйл байгаа байх. Тиймээс бид ард түмнийхээ санал бодлыг нээлттэй сонсож, тусгана” гэж МАХН-ын дарга Н.Энхбаяр ярьсан юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

МАХН-ын зүгээс уг хуулийн төсөлд Монгол Улсын нэрийг Бүгд найрамдах Монгол Улс байхаар заасан байна. МАХН-ын зүгээс шинийн 3-нд багтаан намынхаа гишүүдэд танилцуулахаар болсон байна. 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг