Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Эрдэмтэд жагсаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Ажлын байрыг минь буцааж өгөөч?" нэртэй эсэргүүцлийн жагсаал Баянзүрх дүүрэгт байрлах ШУА-ийн 8-р байр буюу Палеонтологи, геологийн хүрээлэнгийн гадаа өнөөдөр болж байна.

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг БЗД-ийн Прокурорын газарт шилжүүлэх тухай Засгийн газрын 270-р тогтоолыг цуцалж өгөх асуудлаар "Шинжлэх ухаанаа аваръя" түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос 2017 оны 2-р сарын 16-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, хариуг 2-р сарын 21-ний өдрийн дотор бичгээр авахаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн байна.

Гэвч шаардлагын хариу ирээгүй тул ийнхүү эсэргүүцлийн хөдөлгөөнийг хугацаагүй хийхээр шийдвэрлэжээ.

Тэд "Асуудлыг шийдэж өгөхгүй бол ирэх сарын сарын эхээр шинжлэх ухааны салбарынхныг хамарсан Засгийн газрын чихний бөглөөг гаргах "Үлэг гүрвэлийн цурхираан" нэртэй жагсаалыг зохион байгуулна. 

Жагсаалын үед Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэмтдийн олон арван жилийн турш судлан цуглуулсан дэлхий ховор сонин үлэг гүрвэлүүд жагсаж "орох орон"-гүй болсондоо гашуудаж, Засгийн газраас орон байраа буцааж өгөхийг цурхиран гуйх арга хэмжээ болно" хэмээв.

Жагсаалаас хийсэн фото сурвалжлага

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг