Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Стив Жобсын санаачилсан Apple компанийн байр дөрөвдүгээр сард нээгдэнэ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Лхагва гарагт буюу өчигдөр Apple компани Цахиурын хөндийд байрлах сансрын хөлөг шиг хэлбэртэй офисийн барилгаа ирэх дөрөвдүгээр сард нээхээ зарлалаа.

Уг барилгыг Стив Жобс амьд ахуйдаа санаачилж эхлүүлсэн юм.

Тус компанийн 12,000 ажилтан Apple Park нэртэй уг барилгад оны сүүлийг хүртэл хэсэгчлэн нүүж орох гэнэ. Apple Park дахь театрыг Стив Жобсын нэрээр нэрлэхээр болсон байна. Жобс маргааш буюу хоёрдугаар сарын 24-нд 62 нас хүрэх байсан юм.

Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Кук “Apple-ийн ирээдүйг харсан Стивийн зөгнөл одоог хүртэл үргэлжилж байна. Тэр Apple Park-ийг үе үеийн хүмүүсийн хувьд инновацийн ордон байхаар төсөөлж байсан юм” гэжээ.

175 акр талбай эзлэх байр нь тойрог хэлбэртэй, дэлхийн хамгийн их хэмжээний дугуйрсан шилийг ашигласан байгууламж, бүхэлдээ сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг.

Энд зөвхөн офис бус, фитнес төв, судалгааны лаборатори, зочдын төв, үзвэрийн газар зэрэг байх юм.

Apple Park-ийг байгуулахдаа тус компанийн бүтээгдэхүүнүүдийн дизайн, хийцийн онцлогийг тусгасан тухай Apple-ийн ерөнхий дизайнер Жони Айв ярьжээ.

Эх сурвалж: Apple