Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төрийн гурван өндөрлөг Элчин сайдуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил нар өнөөдөр Улаанбаатар дахь Дипломат корпусын төлөөлөгчдийн газрын тэргүүн нарыг хүлээн авч шинэ жил, сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж " Өнөөдөр их сайхан бэлгэдэлт өдөр. Өрнө, дорнын он, жил шилжих баярыг даширлуулан хүргэх боломж тохиож байна. Та бүхэнд улиран одсон шинэ оны мэндийг хүргэе. 

Мөн айлчлан ирж буй 17 дугаар жарны “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийн Цагаан сарын баярын мэндийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын өмнөөс дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол Улсын гадаад харилцаа болон дотоод амьдрал 2016 онд түүхэн үйл явдлаар дүүрэн байлаа.

2016 онд манай гаригийн хоёр тив – Ази, Европын удирдагчид Монголд хуран чууллаа. Бүтэн зууны туршид нэг улсад ховор тохиох түүхэн чуулга уулзалтыг монголчууд нэр төртэй зохион байгуулж чадлаа. Ази, Европын бодлого тодорхойлогчид дараагийн 10 жилд баримтлах чухал шийдвэр, чиглэлээ манай орны нийслэлээс дэлхий дахинд тунхаглан зарлалаа.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын 3 дахь уулзалтыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр хийж, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурж, бусад чухал тохиролцоог хоёр хөрш оронтойгоо хийсэн нь бидний хувьд чухал алхам байлаа" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландин "Энэхүү тэмдэглэлт үйл явдалд нийт дипломат корпусыг төлөөлөн үг хэлж байгаадаа туйлын баяртай байна.

Бид өнгөрч буй гал бичин жилд хийсэн ажил, Монгол Улсын хөгжил, дэвшлийн талаар хамтран цэгнэхээр ийнхүү хуран цуглаад байна.

2030 он хүртэлх хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах зорилго тавин ажиллаж буй хандивлагчид бидний хувьд энэ жил мэдээлэл солилцох, харилцан зохицуулалттай хамтран ажиллах үйл хэрэгт ахиц дэвшилтэй жил болсонд сэтгэл хангалуун байна.

Хандивлагчид Монголын байгууллагуудтай тогтмол уулзаж байсан нь үр өгөөжөө өгч байгаад баяртай байгаа бөгөөд энэ харилцааг тогтмолжуулан ажлын түвшинд хөгжүүлэхэд бэлэн байна" гэлээ.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг