Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Дипломат дээд цол хүртсэн эрхмүүд

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр зарим хүнд дипломат дээд цол олгов. Дипломат дээд цолны тэмдэг, үнэмлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өглөө.

Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан гадаад харилцааны салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад онцгой хувь нэмэр оруулсан, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж дараах нэр бүхий хүмүүст дипломат дээд цол олгосон юм.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолоор:

  1. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил,
  2. Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмон,
  3. Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл,
  4. Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар,
  5. АСЕМ-ийн бэлтгэл ажлын албаны дарга Л.Оргил,
  6. АСЕМ-ийн бэлтгэл ажлын албаны зөвлөх Н.Нямжав,
  7. АСЕМ-ийн бэлтгэл ажлын албаны зөвлөх О.Дамбийням,
  8. АСЕМ-ийн бэлтгэл ажлын албаны зөвлөх Г.Жаргалсайхан,
  9. АСЕМ-ийн бэлтгэл ажлын албаны зөвлөх Б.Сувд,
  10. Ахмад дипломатч Я.Дашням нарыг,
 
Гэрэл зургийг mpa.mn

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолоор:

  1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг,
  2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр,
  3. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа,
  4. Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Даваадорж,
  5. Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Цоггэрэл,
  6. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав,
  7. Элчин сайд асан Д.Идэвхтэн,
  8. Ахмад дипломатч Ч.Агваандамдин,
  9. Ахмад дипломатч Т.Дүгэрээ нарыг тус тус шагналаа.

Дипломат албаны тухай хуульд:

14.2. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, дипломат бусад цолыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.

14.4.Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолны ялгах тэмдгийн тодорхойлолт, загварыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

14.5. Дипломат цолтой ажилтанд цолны нэмэгдэл олгоно гэж заажээ.

Фото: Дипломат цол хүртсэн эрхмүүд

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг