Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 79.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өнгөрөгч 2016 онд 186 төсөлд 79.8 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 19.6 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болж байгаа юм.

Зээлд хамрагдсан 186 төслөөс хүнс болон хөнгөн үйлдвэрийн салбарын 72 төсөл, мал аж ахуйн 30 төсөлд зээл олгож, бусад салбарыг тэргүүлжээ. Өнгөрсөн оны байдлаар зээл авсан төслүүд нийтдээ 1,800 орчим ажлын байр шинээр бий болгосон байна.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2009 онд байгуулагдсанаас хойш нийт 7,180 орчим төсөлд 775.2 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа юм.