Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Тавантолгой” компани 176.5 тэрбум төгрөгийн орлого олжээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, уул уурхайн “Тавантолгой” компани 2016 онд 176.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон гэж тус компанийн санхүүгийн тайланд мэдээлжээ. Энэ нь 2015 оныхоос долоо дахин нэмэгдсэн үзүүлэлт болж байгаа юм. Ийнхүү орлого өсөх болсон шалтгааныг шинжээчид БНХАУ-ын зах зээлд нүүрсний үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна.

“Тавантолгой” компанийн өнгөрсөн жилийн цэвэр ашгийг тооцож үзвэл 54 тэрбум төгрөг болж байгаа юм.

Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд эерэг байсан гэж дүгнэж болохоор байна. Тухайлбал, “Эрдэнэс Таван Толгой” компани өнгөрсөн онд 7.6 сая тонн нүүрс экспортолсон дүн мэдээ гарчээ.