Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Fitch агентлаг Монголын үнэлгээг хэвээр үлдээлээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн судалгааны томоохон агентлагуудын нэг Fitch агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг –В хэвээр үлдээх шийдвэр гаргалаа.

Шинжээчид ОУВС-ийн “Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдсаны дараа зээлжих зэрэглэлийг бууруулна гэж таамаглаж байсан ч бууруулалгүй хэвээр үлдээлээ. Fitch агентлаг өнгөрсөн 2016 оны 11-р сарын 22-ны өдөр манай зээлжих зэрэглэлийг В-ээс –В болгон бууруулах шийдвэр гаргаж байна. 

Дашрамд сануулахад санхүүгийн судалгааны өөр нэгэн агентлаг болох Moody’s агентлаг Монголын зээлжих зэрэглэлийг бууруулах талаар өргөтгөсөн хуралдаанаараа хэлэлцэж байгаа юм.