Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын 9 муж гурван их наяд юаний ДНБ-ий босгыг давжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

2016 онд Хятадын гурван мужийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) гурван их наяд юаний босгыг давсан тухай албаны эх сурвалж мэдээлжээ.

Тодруулбал төв Хятадын Хубэй, Хунань, хойд Хятадын Хэбэй мужууд өнгөрсөн онд ДНБ-ээ анх удаа 3 их наяд юань буюу $435.9 тэрбумыг давуулсан байна. 2015 онд 3 тэрбум юаний ДНБ-тэй мужуудын бүлэгт Гуандун, Жянсу, Шандон, Зэжянь, Хэнань, Сичуань гэсэн зургаан муж багтаж байсан юм.

Хятадын нийт мужуудаас хамгийн их ДНБ-тэй муж нь Гуандун. Энэ мужийн ДНБ 2016 онд 7.5 хувь өсөж, 7.95 их наяд юаньд хүрсэн байна.

Хятадын 31 мужаас Өвөр Монголын өөртөө засах орон 2016 онд 1.7 их наяд юаний ($274 тэрбум) ДНБ үйлдвэрлэсэн нь 15 дугаарт орох үзүүлэлт болжээ.

Хөгжлөөр хамгийн их хоцрогдсон бүс нутагт тооцогддог Төвдийн өөртөө засах орон 2016 онд 115 тэрбум юаний ($16 тэрбум) бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

 

Эх сурвалж: China Daily