Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Францын “Үндэсний фронт” намын байранд цагдаагийнхан үзлэг хийж байна

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 2 сарын 21
www.ikon.mn
Зураг зураг

Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй Марин Ле Пенийн харьяалагддаг нам болох “Үндэсний фронт” намын байранд цагдаагийнхан үзлэг хийж байна.

Цагдаагийн мөрдөн шалгалтын явцад тус нам Европын холбооны улстөрийн үйл ажиллагааны сангаас их хэмжээний мөнгө авснаа нуун дарагдуулсан байж болзошгүй байгаа юм. Мөрдөн байцаагчдад тус нам сонгуулийн кампанит ажилд оролцож байгаа 20 туслахад Европын парламентаас дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй байна. Хамгийн ноцтой нь ажиллагсадтай хийсэн хөдөлмөрийн гэрээг хуурамчаар үйлдэж, татварын хороонд ирүүлсэн байж болзошгүй байгаа юм. Зарим эх сурвалжуудын мэдээллээр Ле Пен өөрийн бие хамгаалагчтайгаа 41,5 мянган еврогоор хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Харин татварын албанд энэ тайланг өгөхдөө сонгуулийн кампанит ажлын туслах гэсэн тодорхойлолтоор өгчээ. Үүнээс гадна 2011-2012 оны хооронд Европын холбооны өгсөн санхүүжилтийг хуурамч албан тушаал зохиох замаар 340 мянган еврог шамшигдуулсан байж болзошгүй байна.

Марин Ле Пен нь ерөнхийлөгчийн сонгуулийн рейтинг тогтоох олон нийтийн судалгаагаар өрсөлдөгчдөөсөө илүү явж байгаа юм. Дашрамд дурдахад түүний аав болох Жеан-Мари Ле Пен нь Үндэсний фронт намыг 1972-2011 он хүртэл удирдаж байсан туршлагатай улстөрч ажээ.

Эх сурвалж: www.dw.com