Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Аймаг, дүүргийн ерөнхий шүүгч, шүүгч нар чууллаа

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас “Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад анхаарах зарим асуудал” сэдэвт уулзалт ярилцлагыг 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий шүүгч, шүүгч нар хэлэлцлээ. Энэхүү уулзалт ярилцлагад Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар, ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр нар оролцсон юм. Энэ үеэр хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэргийн талаар болон цагдан хорих, гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл болгон ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох асуудлын талаар ярилцаж, санал бодлоо солилцсон юм.

“Миний хувьд болон бусад шүүгчдийн хувьд олон улсын стандартад нийцсэн шүүх хуралдааны танхимтай болох хүсэлтэй байгаа. Энэ асуудал дээр холбогдох хүмүүс анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хувьд бидний тавьсан асуудлыг дэмжиж байгаа. УИХ-аас төсөв мөнгө хассантай холбоотойгоор бидний шаардлагыг биелүүлэхэд хүндрэлтэй байна” гэж Баянзүрх дүүргийн анхан шатах шатны ерөнхий шүүгч Н.Одонтуул ярьж байлаа.

Уулзалтын үеэр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны жишиг танхимтай танилцаж, цаашид бүх шүүхийг ийм танхимтай болгох шаардлагатайг уулзалтад оролцогчид онцолж байсан юм.