Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

NASA “манай нарны системийн гаднаас илрүүлсэн” нээлтээ зарлана

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын үндэсний сансар судлалын агентлаг буюу NASA нь “манай нарны системийн гаднаас илрүүлсэн” нээлтээ зарлахаар хэвлэлийн бага хурал товложээ.

Тэд энэ удаа харь гараг буюу манай нарнаас өөр одыг тойрон эргэж буй гарагийн тухай мэдээлэл өгөхөө зарлалд дурдсан байна. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа ажээ.

Хэвлэлийн бага хурал Нью-Йоркийн цагаар 22-ны 13:00 цагт (манай цагаар 23-ны шөнийн 02:00 цагт) эхэлнэ.

Арга хэмжээг NASA-ийн телевизийн суваг болон вэбсайтаар нь цацах юм.

 

Эх сурвалж: Independent