Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг өсжээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцсэн хар тамхины хэрэг өнгөрсөн оныхоос өссөн байна. Өнгөрөгч 2016 онд тус шүүхээр хэлэлцсэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг 2015 онтой харьцуулахад 57.2 хувиар өссөн дүн мэдээ гарчээ. Сүүлийн жилүүдэд хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо өсөж байгааг шат, шатны шүүхийн шүүгчид онцолж байсан юм.

Дашрамд сануулахад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Төрөлжсөн мэргэжлийн амбулаторид хэвтэн эмчлүүлэгчдийн дунд хар тамхинаас шалтгаалсан өвчтөнүүдийн тоо эрс нэмэгдсэн болохыг тус төвийн захирал Л.Насанцэнгэл мэдэгдэж байсан билээ.