Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

580 сая ам.долларын “өр”-ийг Засгийн газар даана

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Одоогоос таван жилийн өмнө буюу 2012 оны гуравдугаар сард Ази, Европ, АНУ-ын хөрөнгийн зах зээл дээр 6 тэрбум ам.долларын эрэлт үүсгэж байсан Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын эргэн төлөлтийг гүйцэтгэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ.

Засгийн газраар баталгаажсан, Хөгжлийн банкны анхны бондын эргэн төлөлт манай улсын эдийн засагт томоохон ачаа болоод буй.

МАН-ын засгийн үед төмөр зам, авто зам тавих, V цахилгаан станц барих, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх зорилгоор авсан бондын эргэн төлөлтийг МАН-ын Засгийн газар өөрсдөө даахаар болжээ.

Энэ тухай Сангийн сайд Б.Чойжилсүрэн хоёрдугаар сарын 19-ний өдөр Төрийн ордонд болсон хэвлэлийн бага хурлаар "580 сая ам.доллар бол Засгийн газрын бонд биш Хөгжлийн банкны бонд. Энэ бондыг бид Засгийн газрын арилжааны хүүтэй бондоор солих хэлбэрээр төлөх шийдвэр гаргасан" гэсэн мэдээлэл өгсөн юм.

Өөрөөр хэлбэл энэхүү төлбөрийг өөр бондоор солих хэлбэрээр ахин санхүүжүүлэх ажээ.