Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сүү хувьцаат компани 2016 онд 502.7 сая төгрөгийн ашигтай ажиллажээ

З.Санжаа, iKon.mn
2017 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хүнсний ууган үйлдвэр Сүү хувьцаат компани 2016 онд 41.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж өмнөх оноос 7 хувийн өсөлт үзүүлжээ. 

Компани борлуулалт, маркетингийн зардлаа өмнөх оноос 37 хувиар нэмэгдүүлсэн боловч борлуулалтын орлогод хүчтэй нөлөө үзүүлж чадаагүй байна.  

 

Харин орлогын татварт 110.6 сая төгрөг төлж тайлант хугацаанд нийтдээ 502.7 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. (Хуримтлагдсан ашиг 20.4 тэрбум төгрөг)

Мөн гадаад валютын ханшийн зөрүүнээс 2.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ.

Санхүүгийн тайлантай ЭНД дарж танилцах боломжтой.


Нэмэлт мэдээлэл: Компани 2011 онд Олон улсын санхүүгийн корпорациас 6 сая ам.долларын зээл авсан ба 2019 онд зээлээ төлж дуустал ногдол ашиг тараахгүй төлөвтэй байгаа.

Одоогийн байдлаар компаний Урт хугацаат өр төлбөр: 9.8 тэрбум, Богино хугацаат өр төлбөр: 16.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.