Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан сарын дараа ээлжит бус чуулган зарлана

Монголын мэдээ
2017 оны 2 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг

УИХ-ын намрын чуулган завсарлах үед ээлжит бус чуулган хуралдуулж, Олон улсын валютын сан /ОУВС/-гийн Монголд хэрэгжүүлэх хөтөлбөртэй холбоотой үүсэх нөхцөл байдлыг хэлэлцэж магадгүй гэж УИХ-ын зарим гишүүн хэлж байсан. Тэгвэл энэ яриа биеллээ олж, цагаан сарын дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах нь тодорхой боллоо.

Ээлжит бус хуралдаанаар 2017 оны төсөвт тус сангаас тавьсан шаардлагуудын дагуу тодотгол хийхээр төлөвлөж байна. Тодруулбал, төсвийн тодотголоор нийгмийн халамжийн чиглэл дэх зарим хуулиудад өөрчлөлт оруулах, хүчингүйд тооцох, зарим төрлийн татвар нэмэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн чигтэй байгаа аж.

Сангийн яамны зүгээс ирэх долоо хоногийн гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголд хийх хувилбарыг оруулахаар бэлтгэж байгаа гэнэ.

Зураг