Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн Хүүхдийн төлөөх зөвлөлийн хуралдаан болно

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 21
iKon.MN

Мэдээлэл технологийн үндэсний паркт 

09:00 цагт Харилцаа холбооны салбарын Удирдах ажилтнуудын зөвлөгөөн болно. 

Төрийн ордонд

09:00 цагт Шинэ батлагдсан Арбитрын хуулийг гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд танилцуулах олон улсын бага хурал болно.

Автотээврийн үндэсний төвд

10:00 цагт Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн ерөнхий газартай хамтран улс болон хот хоорондын тээвэрлэлт, Авто тээврийн хяналтын мэргэжилтнүүдийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар Орон нутгийн 21 аймаг, 1 салбарын автотээврийн төв, хяналтын мэргэжилтнүүдтэй онлайнаар цахим хурал хийнэ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны жишиг танхимд

10:00 цагт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад анхаарах зарим асуудал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болно. 

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт "Нээлттэй нийслэл" мэдээллийн цагаар Багахангай дүүргийн Засаг дарга, удирдлагууд оролцож мэдээлэл өгнө. 

Монгол Улсын Их Сургуульд

11:40 цагт Эх хэлний өдрийг тохиолдуулан П.Цагааны санаачилж, эмхлэн хэвлүүлсэн “Дархад дууны цоморлог” номын нээлт болно.

МУЗН-ийн төв байранд

12:00 цагт Зудын нөхцөл байдалд буй малчдад олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд цагаан сарын өмнө тусламжаа хүргэж, малчин өрх бүр Хаан банкаар дамжуулан бэлэн мөнгөний болон хүнс, малын тэжээлийн тусламжийг хүртэх юм. Энэ талаар мэдээлэл хийнэ.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 

12:00 цагт Түц эрхлэгчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

МҮХАҮТанхимд

13:00 цагт Монгол Япон улсын Эдийн Засгийн Түншлэлийн Хэлэлцээр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хоёр орны гадаад худалдааг өргөтгөх семинар болно.

Puma Imperial зочид буудалд

16:00 цагт Нийслэлийн Хүүхдийн төлөөх зөвлөлийн хуралдаан болно.