Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Joy" хамтлаг Москва хотод тоглолтоо хийж байжээ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 2 сарын 20
www.ikon.mn
Зураг зураг

Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Европын алдарт "JOY" хамтлаг Монголд ирэхээр болсон билээ. Тоглолтонд “Шар айраг” хамтлаг хамтран оролцож Smokie ковер тоглолтоо хийнэ. Тиймээс гуравдугаар сарын 7-нд та Crocus Event Hall-д очсоноор нэгэн зэрэг хоёр хамтлагийн дууг сонсон үдшийг сайхан өнгөрүүлэх боломжтой юм.

"Joy" хамтлагийн талаар багахан мэдээлэл хүргэхэд 1988 онд хамтлагийн дууны найруулагч Andy Schweitzer тусдаа гарч хамтлагийнхаа нэрийг хэвээр авч үлдсэн бөгөөд бокалист Anzo-той хамтарч "Joy" нэртэй цомгоо бичүүлжээ. 1997 онд хамтлагийн унаган хоёр гишүүн болох Freddy Jaklitsch болон Manfred Temmel нар тусдаа гарч "Seer" нэртэй шинэ хамтлаг байгуулсан юм. Энэ нь хожим Австрийн хөгжмийн түүхийн нэгэн шилдэг хамтлаг болсон байна. Гэвч 2008 онд Manfred Temmel "Seer" хамтлагаасаа гарчээ.

Хамтлагийн бүрэлдэхүүнд ийнхүү өөрчлөлт орж байсан ч 2010 онд хамтлагийн унаган 3 гишүүд Andy Schweitzer, Freddy Jaklitsch, Manfred Temmel нар хамтлагийнхаа 25 жилийн ойгоор эргэн нэгджээ. 2010 оны 10 дугаар сарын 30-нд JOY хамтлаг “Legends of Retro FM” тоглолтоо Москва хотод хийж, хамтлагийнхаа шилдэг 4 хит дууны шинэ хувилбарыг maxi-CD хувилбараар гаргасан аж.

2011 оны 7 дугаар сарын 15-нд "JOY" хамтлаг Эстоний Viljandi Retro Fest танхимд Латви, Эстони 7,000 гаруй үзэгчиддээ тоглолтоо хийсэн. Мөн оны арван нэгдүгээр сард Москва хотод дахин Disco 80 фестивалд тогложээ.

 
Хэзээ: Гуравдугаар сарын 7-нд 20:00 цагаас 
Хаана: Crocus Event Hall 
Тасалбарын үнэ: 60,000 төгрөг

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.